Цэс Close

“ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС" ХХК 3 сая мод тарьж ургуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” тарих томоохон төсөл хэрэгжиж байгаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах, ажлын байрыг олноор бий болгох зэрэг эдийн засгийн ач холбогдолтой. Байгаль эхээ хайрлацгаая" хэмээсэн уриалгатай өрнөж байна.

Уул уурхайн салбарын 100 жилийн ой, нийгмийн хариуцлагын хүрээнд "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК өнгөрсөн жил Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт 1 га талбайд усалгааны иж бүрэн систем бүхий ногоон зурвас, жимсний талбайг эхлүүлсэн. Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутагт байрлах Салхит уурхайн орчимд  20,000 ширхэг хайлаас мод тарих үйл ажиллагааг зохион байгуулсан.

Хайлаас нь жил бүр цэцэглэж ургадаг 200 жилийн настай мод юм. Говь цөлийн бүсэд цөлжилтөөс хамгаалах зурвас, төгөл байгуулахад нэн тохиромжтой. Иймээс хээр, цөл хээрийн бүсэд ургуулан 2-3 настайд нь ойжуулалт, цөлжилтөөс хамгаалах зурваст тарьдаг. Хариуцлагатай уул уурхайг Монгол улсдаа жишиг болгон анхлан нэвтрүүлэгч "Эрдэнэс Силвер Ресурс" компанийн ойрын зорилго Дундговь аймгийн нутагт 3 сая мод тариалах, ногоон төгөл бүтээх зорилготойгоор ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах