Б.Жавхлан: Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улс анх 2017 онд гаргасан Гэрэгэ бондын үлдэгдэл болох 387 сая ам.долларыг өнгөрсөн Баасан гарагт Монгол Улсын Засгийн газраас төлснөөр, уг бондын төлбөр бүрэн барагдаж дууслаа" гэдгийг хэллээ.
Гэрэгэ бондын 800 сая ам.долларын тухайд:
- 2017 онд гаргасан
- Хугацаа: 5.5 жил
- Хүү: 5.625%
- Зориулалт: Чингис бондын 500 сая ам.доллар, Дим сам нэг тэрбум юань, ҮЦ-ны дахин санхүүжилт байв.
Сэтгэгдэл үлдээх