Цэс Close

УИХ-ын гишүүд даваа гаригаас тойрогтоо ажиллана

УИХ-ын гишүүд ирэх долоо хоногийн Даваа гариг /2023.05.08/-аас тойрогтоо ажиллана.  Учир нь, Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад буй.  Уг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдрөөс /2023.05.05/ эхлэн хэлэлцэнэ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд парламент 152 гишүүнтэй байна. Тэднээс 76 гишүүнийг тойргоос, 76 гишүүнийг намын нэрсийн жагсаалтаар сонгохоор заасан. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулснаар сонгогчийн санал гээгдэхгүй, мөн олон намын төлөөлөл парламентад орж ирэх боломж бүрдэнэ. Нөгөө талдаа УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнээр төлөөллийн ардчилал бэхжинэ. Мөн УИХ-аас батлагдаж байгаа хуулийн төслүүд илүү чанартай, амьдралд нийцтэйгээр батлагдана.  Нэг гишүүнд төвлөрч байгаа эрх мэдэл саарна. Парламент нь Засгийн газартаа хяналт тавих боломж бүрдэнэ гэж үзэж буй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах