Уран гулгалтын од Камила Валиева Монголд иржээ
"Уран гулгалтын одод Монголд" тоглолт тавдугаар сарын 6,7-нд буюу энэ амралтын өдрүүдэд Мөсөн өргөөд болох гэж байна. Уг тоглолтод оролцохоор ОХУ-ын тамирчид ирсэн талаар өчигдөр мэдээлсэн.
Үзэгчдийн анхаарлын төвд байгаа ОХУ-ын тамирчин, уран гулгалтын од Камила Валиева тэдний дараагийн нислэгээр өчигдөр орой иржээ.
Тоглолтод эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан тус бүр дөрөв, бүжгийн хос нэг, хосын үзүүлбэр гурав гэсэн нийт 16 тамирчин оролцох юм байна.
Монгол Улсын уран гулгалтын өсвөрийн тамирчин О.Мишээл тоглолтын нээлтийн үзүүлбэрийг толилуулах аж.
"Уран гулгалтын одод Монголд" тоглолтыг үзэх иргэдэд зориулсан санамж:
Зөвхөн Степпе Аренагийн албан ёсны вэб сайт болон мобайл аппликэйшнээр худалдан авалт хийсэн тасалбар хүчинтэй бөгөөд бусад сувгаар дамжуулан авсан тасалбар хүчингүй болохыг анхаарна уу. Тоглолтын QR тасалбарыг худалдан авалт хийсэн бүртгэлтэй утасны дугаартай давхар шалган тоглолтод нэвтрүүлнэ. Зохион байгуулагчдын шаардлагын дагуу чихмэл тоглоом болон цэцэг оруулахгүй болохыг Мөсөн өргөөгөөс мэдэгдлээ.
Сэтгэгдэл үлдээх