ДБЭТ-ын тайзнаа "Хунт нуур" балет тоглоно
ДБЭТ-ын тайзнаа тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Пётр Чайковскийн "Хунт нуур" балет тоглоно. Манай улсад энэхүү бүжгэн жүжиг нь нийт 100 орчим удаа тоглогдож байжээ. Чайковский ''Хунт нуур" бүжгэн жүжгээ 1875-1876 онд Орос ардын үлгэрээс сэдэвлэн бүтээж, анх хоёр үзэгдэлтэйгээр бичсэн байдаг. Энэхүү бүжгэн жүжигт, муу санаат шидтэний хараалаар хун болон хувирсан Одетт гүнжийн түүхийг өгүүлдэг билээ.
"Хунт нуур"олон янзын хувилбар байдаг ч хамгийн алдартай нь 1895 онд Мариус Петипа, Лев Иванов нарын дэглэсэн хувилбар юм.
Сэтгэгдэл үлдээх