Өнөөдөр болох үйл явдал

09.30 ЦАГТ:
- Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд: Энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд-2023” олон улсын сургууль нээгдэнэ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцоно. "Хааны эрэлд-2023"-д Турк улс анх удаа оролцож байна.
10.00 ЦАГТ:
- УИХ дахь намуудын бүлэг болон ажлын хэсгүүд хуралдана.
10.30-14.00 ЦАГТ:
- УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Улс төрийн намын тухай хууулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ.
- Соёлын төв өргөөнд МУИС-ийн 78 дахь удаагийн “Эрдмийн баяр”-ын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.
11.00 ЦАГТ
- О.Энхмаа Геронтологийн төвийн царцааг гаргахаар 4 дэхь удаагаа шаардах бичиг өгнө.
12.00 цагт:
- Боловсролын үнэлгээний төвийн байранд "Элсэлтийн Ерөнхий шалгалтын үр дүн" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
- “Твин Тауэр”-ын байранд “The Majesty лэйблээс олон улсын “Интро электроник” хөгжмийн наадам болох талаар мэдээлнэ.
- Монголын Хүүхдийн спортын 7 дугаар наадам болно.
- “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи” олон улсын ээлжит үзэсгэлэнгийн шилдэг ААН-үүдийг шалгаруулсан талаар мэдээлнэ.
- Ахмадуудын ширээний теннисний Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо эхэллээ.
Сэтгэгдэл үлдээх