ЭМДЕГ: Зарим рашаан, сувиллын байгууллага зөрүүтэй мэдээлэл өгч иргэдийг төөрөгдүүлж байна

Зарим рашаан сувилал зөрүүтэй мэдээлэл өгч иргэдийг төөрөгдүүлж байгаа аж.
Энэ талаар ЭМДЕГ-аас "Зарим рашаан, сувиллын байгууллага Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газартай/ЭМДЕГ/ гэрээ байгуулаагүй хэрнээ ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа мэтээр зөрүүтэй мэдээлэл өгч иргэдийг төөрөгдүүлж байна.
Тухайлбал “Аварга тосон” рашаан, сувилал нь ЭМДЕГ-тай гэрээ байгуулаагүй. Гэсэн хэдий ч ЭМДЕГ-тай гэрээтэй, ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байгаа гэх худал, ташаа мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудас болон лавлах утсаараа дамжуулан өгч байна.
Тиймээс иргэд рашаан, сувилалд тусламж, үйлчилгээ авахдаа ЭМДЕГ-тай гэрээ бүхий 55 байгууллагаас сонгон үйлчлүүлэх болон 1800-1363 дугаарын утсаар гэрээт байгууллагуудын мэдээллийг лавлах боломжтой" хэмээн мэдэгдлээ.
Улсын хэмжээнд нийт 55 сувилал Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар/ЭМДEГ/-тай гэрээ байгуулжээ. Ингэснээр эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бүх хүн сувилалд хэвтэж болно. Сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээ харилцан адилгүй учир зарим сувилал нэмэлт төлбөртэй, зарим нь 100%-ийн хөнгөлөлттэй үйлчилнэ. ЭМД-аас 250,000 төгрөгийг хөнгөлнө хэмээн өмнө нь мэдээлж байв.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН СУВИЛЛЫН БАЙГУУЛЛАГУУД
| № | ХОТ | Эмнэлгийн нэр | Хаяг, утас | Утасны дугаар | |
| 1 | УБ | Жаргалан сувилал | Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4р хороо, Нарны зам 741 тоот Утас:88014571 |
89984576 | |
| 2 | УБ | Богд уул сувилал | Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсангийн амны эх Утас:77181065 |
99161367 | |
| 3 | УБ | Интенсивекаре ХХК-ний сувиллын газар | Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14-р хороо, Өлзийт тосгон Гавжийн шанд, Хурдны замын дэргэд | 99115038 | |
| 4 | УБ | Багануур сувилал | Багануур дүүрэг | 70210109 | |
| 5 | УБ | Мойлтын тухай сувиллын газар | Улаанбаатар хот. Налайх дүүрэг 6-р хороо | 99162851 | |
| 6 | УБ | Өнө-Энх сувилал | Улаанбаатар хот, БГД 14-р хороо | 99108420 | |
| 7 | УБ | Төгөл сувилал | Улаанбаатар хот, СХД 9-р хороо | 91143838 | |
| 8 | УБ | ЭМЖЖ ХХК-ний сувилал | Төв аймгийн Баян чандмань сум,Дарцагт уул | 99898823 | |
| 9 | УБ | Энхсаран сувилал | Улаанбаатар хот, ХУД 12-р хороо | 99173100 | |
| 10 | УБ | АШУҮИС-ийн харьяа Эрхэс сувилал | Улаанбаатар хот, СБ дүүрэг, 18-р хороо | 94770821 | |
| 11 | УБ | Далд засал сувилал | Улаанбаатар хот, БЗД 20-р хороо Гачуурт тосгон Шар хоолойн бага ам | 99152231 | |
| 12 | УБ | Лона ХХК-ний сувиллын газар | Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11-р хороо, Дэнжийн 6-6 тоот, Улаанбаатар хот | 86008118 | |
| 13 | УБ | Намдумандал сувилал | СБД, 20-р хороо, Сэлх, 41-р хэсэг гудамж, 4102 тоот, Улаанбаатар хот | 77668899 | |
| 14 | УБ | Нандин-Эрдэнэ сэргээн засах төв | Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо Ард Аюушийн гудамж 40-р байр | 99007092 | |
| 15 | УБ | Нэмүүн төгс ХХК-ний сувиллын газар | Налайх дүүрэг, 8-р хороо, Дамдин гудамж, 87 тоот, Улаанбаатар хот | 70233866 | |
| 16 | УБ | Оргил рашаан сувилал төрийн өмчит хувьцаат компани | Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 хороо | 77101144 | |
| 17 | УБ | Жинст сувилал | Улаанбаатар хот, СХД 19-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 59а байр, Улаанбаатар хот | 88118683 | |
| 18 | УБ | Арга билэг сувилал | Төв аймаг Сэргэлэн сум 1-р баг 99183918 | 70173918 | |
| 19 | УБ | Ариун лотус сувилал | Улаанбаатар хот, СХД 27-р хороо, өөрийн байранд | 99851098 | |
| 20 | УБ | Номун сувиллын газар | Улаанбаатар хот, СХД- 1 хороо | 99033208 | |
| 21 | УБ | Хос шинэс сувилал | Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Сэлх зуслан, өөрийн байранд | 91112245 | |
| 22 | УБ | Натурмед сэргээн засах төв | Улаанбаатар хот, СХД- 34хороо | 96919191 | |
| 23 | УБ | Энх-Ундарга ЗГБХН-ийн сувиллын газар | Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 22-р хороо, өөрийн байранд | 99125078 | |
| 24 | УБ | Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх сувиллын газар | СБД 15-р хороо | 99110152 | |
| 25 | УБ | Ээлтэй оточ сувилал | Улаанбаатар хот, БЗД 16-р хороо | 86707307 | |
| 26 | УБ | Онцгой байдлын ерөнхий газрын Давтан сургалт, сэргээн заслын төвийн дэргэдэх Жаргалант сувилал | Улаанбаатар хот, ХУД 8-р хороо | 99996289 | |
| 27 | УБ | Ар жанчивлан ХХК -ний рашаан сувилал | Төв аймаг эрдэнэ сум, Өгөөмөр 1-р баг | 88113805 | |
| 28 | УБ | Цагдаагийн алба хаагчдын Сүүж уул сэргээн засах сувилал | Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо тусгалтын аманд | 99178384 | |
| 29 | ӨВ | Ананд Хужирт рашаан сувилал | Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5-р баг | 88098486 | |
| 30 | ӨВ | Сэмжид Хужирт рашаан сувилал | Өвөрхангай аймаг, Хужирт сум | 99091762 | |
| 31 | ӨВ | Хужирт рашаан сувилал ХХК-ний сувилал | Өвөрхангай аймаг, Хужирт сум | 99093324 | |
| 32 | ӨВ | Элма хужирт рашаан сувилал | Өвөрхангай аймаг, Хужирт сум | 99092120 | |
| 33 | ӨМ | Ар-Үр сувилал | Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг Гүн гууны худаг | 90069595 | |
| 34 | ХЭ | Дархан оточ аварга рашаан сувилал | Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, 3-р баг | 99193729 | |
| 35 | хэ | Чингисийн гурван нуур | Хэнтий аймаг, Дадал сум, Баян-Овоо баг | 99117578 | |
| 36 | ДА | ДА-ОЮУТ СУВИЛАЛ | Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг | 70370006 | |
| 37 | БӨ | АХСУ рашаан сувилал | Баян-Өлгий аймаг Өлгий сум | 99422979 | |
| 38 | ДГ | Бүрдэнэ сувилал | Дорноговь аймаг Эрдэнэ сум | 70422679 | |
| 39 | ОР | Эрдэнэт үйлдвэр сувиллын цогцолбор | Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, ДГТ-ын 1-р байранд | 75773452 | |
| 40 | ГА | Машид-Эрдэнэ ХХК-ийн сэргээн засах төв | Говь-Алтай аймаг, Есөн булаг сум, Харзат баг НЭ-ийн урд талд | 99489450 | |
| 41 | ГА | Нар элс сувилал | Говь-Алтай аймаг,Бигэр сум, 5-р баг | 99082710 | |
| 42 | ТӨ | Төмөр замын ахмадын Булагтай рашаан сувилал | Төв аймаг Архуст сум 1-р баг | 89242485 | |
| 43 | ТӨ | Задгай цагаан рашаан сувилал | Төв аймаг Эрдэнэ сум 5-р баг | 99039528 | |
| 44 | ТӨ | Замтын булаг сувилал | Төв аймаг Баянчандмань сум, Эрдэнэ баг, Замтын эх | 99112960 | |
| 45 | ТӨ | Эх булаг | Шуудангийн хаяг: Төв аймаг Баянчандмань сум, 3-р баг, | 99197895, 880882738 | |
| 46 | ТӨ | Өвөр жанчивлан рашаан сувилал | Төв аймаг Эрдэнэ сум 5-р баг | 99037240 | |
| 47 | ТӨ | ЭНХБ сувилал | Төв аймаг, Батсүмбэр сум, Цогт өндөр 2-р баг | 95094012 | |
| 48 | АР | Сувд сувилал | Архангай аймаг Эрдэнэбулган сум 2-р баг | 99109018 | |
| 49 | ЗА | Отгонтэнгэр рашаан сувилал | Завхан аймаг Улиастай сум Жинст баг | 99071938 | |
| 50 | ЗА | Үе залгамжлагч элит | Завхан аймаг Улиастай сум Жинст баг | 99469542 | |
| 51 | БХ | Баян-Ундарга Зэндмэнь рашаан сувилал | Баянхонгор аймаг | 88029143 | |
| 52 | БХ | Шаргалжуут рашаан сувилал ХХК | Баянхонгор аймаг. Баянхонгор сум, 8-р баг | 88899197 | |
| 53 | БУ | Баатар ван сувилал | Булган аймаг, Хутаг-Өндөр сум, 1 баг | 94030784 | |
| 54 | БУ | Хульж сувилал | Булган аймаг, Могод сум | 99181452 | |
| 55 | ХӨ | Галт Халуун Рашаан ХХК-ний рашаан сувилал | Хөвсгөл аймаг, Галт сум | 99119581 |
Сэтгэгдэл үлдээх