Цэс Close

Монгол Улсын төрийн одон, медалиар шагнах ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ОХУ-ын таван иргэний шагналыг гардуулан өгчээ

2023 оны зургаадугаар сарын 19-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн гишүүдэд шагнал гардуулж өглөө. УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаныхан тус улсад айлчилж байна.

Монголын анд нөхдийн нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан тус нийгэмлэгийн гишүүд, ОХУ-ын иргэдийг ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын төрийн одон, медалиар шагнахаар 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр зарлиг буулгажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

  1. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Бабушкин Владимир Алексеевичид Цэргийн гавьяаны улаан тугийн одон
  2. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Халанов Валерий Иннокентьевич
  3. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн Селезнев Игорь Амариевич, Сердюков Михиал Леонидович
  4. Алтайн хязгаарын Монгол дахь анхны төлөөлөгч Оличенко Александр Петрович
  5. Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн профессор, Монгол судлаач Филин Сергей Александрович нарт “Найрамдал” медалийг УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулан өгөв.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол, Оросын ард түмний найрамдлыг бэхжүүлж, хоёр улсын хүмүүнлэг, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллах, Монгол, Оросын түүх, соёлын өвийг залуу үеийнхэнд уламжлан үлдээхийн чухлыг онцлон тэмдэглэлээ.

 

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ, Гэрэл зургийн эх сурвалж Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах