ҮЙЛ ЯВДАЛ: Нийгэмд үүсээд буй нөхцөл байдлын талаар Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийнэ
Нийслэлийн Онцгой байдлын газрын зургаадугаар давхрын хурлын танхимд
09:00 цагт “Зоонозын халдварт өвчний тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Ган Зам паласд
09:00 цагт “Хөгжлийн сэргэлт” зам, тээврийн салбарын залуучуудын зөвлөгөөн болно.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.
Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуган, А танхимд
11:00 цагт Нийгэмд үүсээд буй нөхцөл байдлын талаар Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийнэ.
МҮХАҮТ-д
11:00 цагт Махны экспортын цахим систем, экспортын талаар мэдээлэл хийнэ. МҮХАҮТ, Хөдөө аж ахуйн бирж, мах экспортлогч компаниудын төлөөлөл оролцоно.
23 дугаар сургуулийн зүүн талд буюу Занабазарын музейн урд
11:00 цагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа явган хүний замын шинэчлэл болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.
Нэгдүгээр сургуулийн спорт зааланд
11:00 цагт Боловсролын зээл авахаар шалгуулагчид суралцах чадварын ерөнхий үнэлгээнд хамрагдана. Энэ шалгаруулалт нь хүний оролцоогүй байх бөгөөд шууд засалтын технологийн дагуу дүн оноо, эрэмбийг шууд танилцуулна. Цаашид боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтыг энэ хэлбэрээр зохион байгуулах учир тухайн үйл явцтай танилцахыг урьж байна.
Д.Сүхбаатарын талбайд
11:30 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөлтийн ёслолын ажиллагаанд оролцож, үг хэлнэ.
Гандантэгчэнлин хийдийн үүдэнд
11:30 цагт Гандантэгчэнлин хийдэд болсон хүүхдийн хүчирхийллийн талаар "Далд хүн" ТББ-аас мэдээлэл хийнэ.
“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагаас Орос төсөл-нэг монгол хөдөлгөөн АН-ыг бутаргах зорилго нь амжилттай хэрэгжиж байна. УИХ дахь АН-ын бүлэг АН-ыг төлөөлөх эрхгүй гэсэн сэдвээр АН-ын Эрх чөлөө төвөөс мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл үлдээх