Цэс Close

ОБЕГ: Усанд осолдсон хоёр иргэнийг эрэн хайж байна

Сэлэнгэ аймгийн Сант сумын Орхон голын гүүрийн ойролцоо нэг том хүн, нэг хүүхэд осолдсон тухай дуудлага, мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр бүртгэгджээ. Тус аймгийн ОБЕГ-ын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид иргэн С/23 настай/, М/9 настай/ нарын осолдсон газраас хойд зүгт "Хясаатай-Овоо" гэдэг газар хүртэл завьтай, голын эрэг дагуу явганаар нийт 30 км-т, агаараас дроноор эрэн хайх ажиллагааг  зохион байгуулж, ажиллаж байна.

Урин дулааны цаг ирж, усанд осолдох тохиолдол нэмэгдэж байгаа тул ОБЕГ-аас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  •  Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэх

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах