Хөргөгчийн шингэн шатаж, хоёр хүн нас барж, нэг иргэн хүнд гэмтжээ

Хуваалцах

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, “Далай ээж” захад гал гарч байна гэх дуудлага Онцгой байдлын албанд өнөөдөр 12:33 цагт иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 10-р ангийн тасаг очиход “Миний сүлжээ” дэлгүүрийн зүүн хойд талд В1 давхарт агааржуулалтын системийн доор хөргөгчийн фреон /хөргөлтийн бодис/ шатаж байсныг унтрааж ажиллалаа. Уг гал түймэрт дэлгүүрийн 3 ажилтан түлэгдсэнийг Яаралтай түргэн тусламжийн 103-т хүлээлгэн өгсөн. Иргэдийн хоёр нь нас барж, нэгийнх нь биеийн байдал хүнд байна.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн