Цэс Close

БШУЯ: Нэр, данс нь зөрүүтэй байгаа МСҮТ-ийн 191 төгсөгч энэ сарын 20-ны дотор мэдээллээ засуулна уу

2022-2023 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд олгох тэтгэлгийг 2023 оны долдугаар сарын 7-нд шилжүүлжээ.

Гэвч нэр, данс зөрүүтэй, нэмэгдсэн өртгийн албан татварын удирдлагын нэгдсэн систем (e-tax.mn)-д бүртгэлгүй 191 төгсөгчийн гүйлгээ хийгдээгүй байна.

Иймд эдгээр суралцагч 2023 оны долдугаар сарын 20-ны өдрийн дотор өөрийн суралцаж төгссөн политехник коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд мэдээллээ засуулахыг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас зөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах