Цэс Close

Нийслэлд тарваган тахал өвчин бүртгэгдлээ

  • Өнөөдөр тарваган тахал өвчний нэг тохиолдол нийслэлд бүртгэгджээ
  • Нэгдүгээр хавьтлын таван хүнийг тусгаарлан, урьдчиллан сэргийлэх эмчилгээг эхэлсэн
  • Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байхыг зөвлөлөө

Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн болохыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Тодруулбал наймдугаар сарын 8-ны өдөр уг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлан эмчилгээг эхлүүлжээ. Хэнтий аймгийн ЗӨСТ голомтод хариу арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд нэгдүгээр хавьтлын таван хүнийг тусгаарлан урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлээд байна. ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг голомтод ажиллаж байна.

НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ИРГЭДЭД ЗӨСҮТ-ӨӨС ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

  • Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
  • Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
  • Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж  тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах