Цэс Close

Нүх ухаж байгаад шороонд даруулсан иргэдийг гаргажээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн 22 дугаар гудамжны Задгайд  бохирын шугамын төмөр хоолой солихоор нүх ухаж байсан хоёр хүн шороонд даруулжээ. Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар наймдугаар сарын 7-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход 31настай эрэгтэй Э, 24 настай эрэгтэй Б нар 3 метрийн гүнтэй бохирын шугамын нүхэнд шороонд даруулсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах