Цэс Close

Украин руу илгээх Хятадын тусгай төлөөлөгчдийг Москвад сууж байсан Элчин сайд тэргүүлнэ

Украины хямралыг зохицуулах асуудлаарх тусгай төлөөлөгчдийг Евразийн асуудал хариуцсан БНХАУ-ын тусгай төлөөлөгч Ли Хуэй тэргүүлэхээр болсон талаар Хятадын Гадаад хэргийн яамны Төв Ази болон Дорнод Европын орнуудын газрын орлогч дарга Юй Зюнь мэдэгдлээ.

Ли Хуэй нь Ли Хуэй нь БНХАУ-аас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албыг 2009-2019 онд хашиж байсан нэгэн юм.

Сануулахад, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй лхагва гарагт утсаар ярьсан билээ. Утсаар ярих үеэрээ Ши Жиньпин, Хятад улс Украины хямралыг улс төрийн арга замаар зохицуулах талаар санал бодлоо сайтар солилцохын тулд Евразийн асуудал эрхэлсэн Засгийн газрын тусгай төлөөлөгчийг Украин болон бусад орнуудад илгээнэ гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах