ЦЕГ: Хүүхдийг зүй бус үгээр харааж, биед нь халдсан иргэдийг шалгаж байна

Хуваалцах

Цахим орчинд нэгэн иргэн бага насны хүүхдийг зүй бус үгээр хараан, биед нь халдаж буй бичлэг цацагджээ.

Цагдаагийн байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ….. дугаар тоотод хүүхэд зодоод байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас иргэн Ч, С нарын үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, насанд хүрээгүй хүүхдүүдийг Түр хамгаалах байранд хамгаалалтад авах ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Эх сурвалж: ЦЕГ

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн