Цэс Close

“Хамтдаа нэг өдөр бясалгацгаая” арга хэмжээнд БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх оролцлоо

“Монголын Випашяна бясалгалын Дхамма-Махаана Төв”-ийн Монголын Випашяна бясалгагчдын клубээс Монголд анх удаагаа 1000 бясалгагчдыг  нэг дор цуглуулсан “Хамтдаа нэг өдөр бясалгацгаая” арга хэмжээг энэ есдүгээр сарын 03-ны өдөр Бөхийн өргөөнд амжилттай зохион байгууллаа.

Энэтхэг оронд анх үүссэн, хамгийн эртнийд тооцогддог Випашяна бясалгалыг дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх их үйлийг бүтээсэн их багш С.Н.Гоенкогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Хамтдаа нэг өдөр бясалгацгаая” уг арга хэмжээ нь насанд хүрэгчид, хүүхдийн гэсэн хоёр үе шаттайгаар болсон.

Монгол Бөхийн өргөөнөө 1000 бясалгагч-том хүн, 1000-хүүхэд бясалгаж эрч хүч энергиэ сэргээж, бясалгахуйн гайхамшгийг мэдэрсэн онцгой сайхан өдөрлөг боллоо.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсад суугаа БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх хүрэлцэн ирж сэтгэлээ ариусгаж буй бясалгагч нарт хандаж талархлын үг хэлэв. Элчин сайд М.П.Сингк бясалгалын ач тусын тухай дурдахдаа “Бид огторгуйд шувуу шиг сунган нисэж сурсан. Усанд загас шиг шумбан сэлж, сурсан. Гэвч энэ дэлхий дээр өдийг хүртэл хүн шиг байж, хүн шиг амьдарч сураагүй л байна. Харин энэхүү боломжийг хүн төрөлхтөн  бид бүхэнд Випашяна бясал нээж өгсөн юм аа” гэж хэлсэн юм.

“Хамтдаа нэг өдөр бясалгацгаая” арга хэмжээнд БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх оролцлоо

Дэлхий дахинаа түгсэн Випашяна бясалгал нь “бодит үнэнийг байгаагаар нь харах” гэсэн утгатай үг юм. Випашяна бясалгал нь өөрийгөө ажиглах замаар сэтгэлээ ариусгах учир үндэслэлтэй бөгөөд ямарваа нэгэн шашнаас ангид билээ.

Б.ОДМАА

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах