Цэс Close

Хятад улс Азийн наадмын нээлтийн ёслолоор технологийн дэвшлийг уламжлалт соёлтойгоо хослуулжээ

Ханжөүгийн Азийн 19 дүгээр наадмын нээлтийн ёслол есдүгээр сарын 23-нд Хятадын Чян Танжянд боллоо. "Азийн давлагаа" сэдэвт наадмын нээлтийн ёслолоор дамжуулан Хятадын технологийн дэвшлийг уламжлалт соёлтой хослуулсан нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж байсан юм.

Тодруулбал, хиймэл оюун ухаанаар бүтсэн хүн Хятадын усанд сэлэлтийн олимпын аварга Ван Шүньтэй зэрэгцэн наадмын галт бамбарыг асаасан бөгөөд энэ нь дэлхий нийт технологийн эрин, дижитал эринд амьдарч байгааг тод мэдрүүллээ. Үүгээр зогсохгүй уламжлалт салют болох гэрэлт буудлагыг  мөн цахимаар гүйцэтгэсэн нь технологийн хүчин чадлыг ашигласан байгальд ээлтэй эко шийдэл боллоо хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Зохион байгуулагч орны хувьд Азийн наадамд “Ухаалаг Азийн наадам”-ыг анх удаагаа зохион байгуулах үзэл баримтлалд хамруулжээ.

Сонирхуулахад, 1990 оны Бээжингийн Азийн наадам, 2010 оны Гуанжөүгийн Азийн наадмын дараа Хятад улс гурав дахь удаагаа Азийн наадмыг зохион байгуулж байгаа нь энэ юм. Азийн олимпийн зөвлөлийн 45 гишүүн, 12 мянга гаруй тамирчин наадамд бүртгүүлсэн бөгөөд энэхүү арга хэмжээ нь Азийн бүс нутгийг бүхэлд нь хамарч, тамирчид Азийн уламжлалт спортын соёлыг өргөнөөр түгээх 40 том төрлөөр өрсөлдөнө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах