Цэс Close

Б.Энхбаяр: Хүчиндсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ялыг 12-25 жил болгож эсвэл бүх насаар нь хоридог болно

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хүүхэд гэр бүлийн хамгаалах, түүний эрхзүйн асуудлыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцсэн байна. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодорхой хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан бөгөөд МАН-ын бүлэг хэлэлцэн дэмжлээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн болон Гэр бүлийн тухай хуулийг шинэчилсэн найруулга хэлбэрээр өргөн барих, Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотойгоор Шүүх байгуулах тухай зэрэг дөрвөн багц асуудлын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулсан байна. Энэ талаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.

Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлт:
  • Бага насны хүүхдийг алах, бага насны хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүн худалдаалах хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 болгох.
  • Хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүн бага насны хүүхдийн алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй.
  • Хүнийг алга гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн: Бага насны хүүхдийн алах, бага насны хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүн худалдаалах гэмт хэрэг, 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанг хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахгүй.
  • Бага насны хүүхдийг алах, бага насны хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох
  • Бага нас гэх насны ангилалыг 1984 оноос хойш өөрчилж байгаагүй. Эрүүгийн хууль бага насны хүүхэд гэдэг ангилалыг 14 байсныг 16 болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг оруулах саналыг дэвшүүлж байна.
Хүчиндэх гэмт хэргийн тухайтад 
  • Хүчээр бэлгийн харьцаанд орох үйлдлийг гэмт хэргийн хүнд ангилалд оруулаад 2-8 жилийн ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тэнсэхгүй.
  • 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ял 8-15 жил байгааг 12-25 жил болгож, эсвэл бүх насаар нь хорих
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн ялын бодлогыг чангатгана. 
  • Иргэн хүн, сэтгүүлч мөрдөн шалгах ажиллагааны нууцыг зардуулбал хүлээх хариуцлагыг хөндөхгүй. Зөвхөн мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтан, прокурор, шүүгч, өмгөөлөгч зэрэг хүмүүс мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны бүрэн эрхийн хүрээнд танилцсан, хадгалж байх үүрэгтэй этгээдээс мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж байгаа гэмт хэрэгт оногдуулж байгаа ялын бодлогыг чангатгана. Энэ гэмт хэрэгт оногдуулах торгох ялыг авч хаяад 6 сараас 3 жил хорих ялтай байгааг 1-5 жилийн хорих ялтай болгон нэмэгдүүлнэ. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан төрийн албан хаагчийг нийтийн ажил хийхийг насаар нь хасна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа үйлдлийг цаашид гэмт хэрэгт тооцно. Зөрчил биш болж хувирна гэсэн үг. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүнд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцно зэрэг өөрчлөлт оруулах юм байна.

Мөн Гэр бүлийн шүүхийг дагнасан хэлбэрээр Улаанбаатар хотод байгуулах бөгөөд энэ шүүх нь гэр бүлийн таван төрлийн маргаан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхэд гэр бүлийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийг нэмээд гэр бүлтэй холбогдсон хүчирхийллийн, иргэний, үрчлэлтийн бүх маргаануудыг дагнасан байдлаар шийдвэрлэдэг мэргэшсэн шүүхтэй болох бодлогыг Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр МАН-ын бүлэгт танилцууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах