Х.Нямбаатар: Д.Сумъяабазар Засаг даргын үед улаан, ногоон автобус авсан. Нийслэлийн Засаг дарга нарыг шалгана. Дарга, цэрэг хамаагүй хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой
“Ногоон” гэх тодотголтой автобусны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар олон нийтэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "2009 онд авч байсан DAEWOO автобусны загвар өнөөдөр нийлүүлэгдэж байгаа загвар хоорондоо ижилхэн байна. Үүнд учир шалтгааны холбоос байгаа. Энэ хугацаанд бүх тендер нь шууд худалдан авалтын гэрээгээр явагддаг. Гэтэл шууд гэрээгээр авсан автобуснууд ихэнх нь актлагдсан зарим нь авсан өдрөө актанд орсон тохиолдол ч байна. Ийм байж болохгүй.
Д.Сумъяабазар Засаг даргын үед улаан, ногоон автобус авсан. Ер нь Засаг дарга нарт нийтийн тээврийн салбарын хүмүүс мэдээлэл өгөхдөө шууд гэрээгээр авдаг гэсэн уламжлалт жишиг тогтсон байна. Тиймээс бүгдийг нь шалгаж дарга, цэрэг хамаагүй хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой. Тэднээс улсын төсвийг үрэн таран хийсэн албан ажилтнуудаас хохирлыг нэхэмжлэх ёстой" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх