Цэс Close

Б.Дашравдан: 2024 онд Монгол, БНХАУ-ын хооронд 100 сая ам.доллароос багагүй мөнгөн дүнтэй худалдаа, хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой

“Худалдаачин үндэстэн” форумыг санаачлагч, олон улсын худалдааны зөвлөх Б.Дашравдантай ярилцлаа


 

–“Худалдаачин үндэстэн-2023” форум “Монгол-Хя­тадын худалдаа, хөрөнгө оруулал­тын бодит хамтын ажил­­­­лагааг хэлэлцэх нь” сэд­вийн дор зохион байгуулагдах гэж байна.Фору­мыг хэрхэн санаачилах болов?

–Монгол Улс, БНХАУ-ын худал­дааны эргэлтийг ойрын таван жилийн дотор 20 тэрбум ам.долларт хүргэх хоёр улсын Засгийн газрын зорилтыг хэрэг­жүүлэхэд шинжлэх ухаанч, албан ёсны, үнэн бодит мэдээ­лэл дут­маг байгааг засах; Монгол, Хятадын улс төрийн харилцаа өндөр түвшинд байгаа ч түүнийг эдийн засаг, худалдаа, хөрөнгө  оруулалтын хамтын ажиллагаа гүйцэж чадах­гүй байгаад шинжээчдийн анхаарлыг хандуулах шаард­лага үүссэн; Хоёр улсын тус тусын бизнесийн соёлын онц­логийг бизнес эрхлэгчдэд танилцуулах; Монголын талаас өмнөд хөрш рүү түүхий эдийн  экспорт, Хятадаас Монгол руу  өргөн  хэрэглээний барааны хилийн  худал­дааны  импорт хийх явцад үүсдэг хүндрэлийг гэтлэх, хоёр улсын уламжлалт гадаад худалдааны бүтэц, зээл, буцалтгүй тусламж хэлбэртэй хөрөнгө оруулалтаас итгэлцэл, түнш­лэлд тулгуурласан инно­ваци, шинжлэх ухаан тех­нологи, ноу-хау, тогтвортой хөг­жил, мэдлэг шингэсэн эдийн засаг, худалдааны харилцааг төлөвшүүлэхэд Монгол Улсын төр, хувийн хэвшил, судлаач­­дын зүгээс бодит санал санаачилга гаргах цаг үеийн шаардлага; Монгол – Хятадын бизнес эрхлэгчдийн итгэлцлийг нэмэгдүүлэх, хүндэтгэл, ёс зүй дээр суурилсан бизнесийн түншлэлийг хөгжүүлэхгүйгээр манай хоёр орны эдийн зас­гийн хамтын ажиллагаа нийл­бэр нь тэг байдаг зогсонги байдал руу орж буйг хоёр талд сэрэмж­лүүлэх цаг үе нь өнөөдөр гэдгийг судлаач, шинжээ­чид хэлэлцэн форумыг санаа­чилсан. Бид бизнесийн үр ашгийг шинжлэх ухаанчаар бүтээлцье гэж байгаа хэрэг л дээ. Түүнчлэн Монгол Улсын өмнөд хөршөөс хөрөнгө оруу­лалт татах, Хятадын зах зээл рүү экс­порт хийх, импортын бизнес эрхлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдэд БНХАУ-ын Засгийн газрын гадаад руу хөрөнгө оруулах бо­лон гадаа­дын хөрөнгө оруулалтыг дэмжих хууль, журам, хил дамнасан цахим худал­дааны чөлөөт бүсийн орчин, үйлд­вэр­лэлийн кластер, татвар, мөнгөн гүйлгээний дүрэм, тээвэр ложис­­тик, олон улсын худалдааны бод­лого зэргийг танилцуулах, Монгол Улсыг сонирхож буй Хятадын пүүс компаниудад Монголын бизнесийн орчны талаар үнэн зөв мэдээлэл олгон хоёр орны эдийн засаг, худалдааны сал­барын хамтын ажиллагааг өргө­жүүлэн тэлэхэд форумын үндсэн зорилго оршино. Форумаараа дам­жуулан 2024 онд Монгол Улс, БНХАУ-ын хоо­ронд 100 сая ам.доллароос бага­гүй мөнгөн дүнтэй худалдаа, хөрөнгө оруулалтыг төслүүдийг хэрэг­жүүлэх зорилттой байна. Энэ удаагийн фо­рум  маань “Үүд нээе” гэсэн уриатай. Энэ үг нь олз ашиг олох, үүсгэх, шинж­лэх ухаанчаар бизнесийг эрхэлье, ёс зүй­тэй хамтын ажиллагаа зэрэг утгыг илэрхийлж байгаа юм.

–Форумд гадна, дотноос ямар хүмүүс оролцох вэ?

–Монгол Улсын Хятадтай хийх ху­далдаа, хөрөнгө оруу­лалт, эдийн зас­гийн хамтын ажил­лагааны асуудлыг даг­нан судалдаг судлаачид, БНХАУ-ын “Бүс  ба Зам” санаачилгын гадаад хөрөнгө оруулалт, Хятадын хил дам­насан цахим худалдааны чөлөөт бүсийн орчин, өмнөд хөршийн хүнс, хө­дөө аж ахуй, эмийн бүтээгдэхүүнийн экспорт, импортын асуудлаар мэр­гэшсэн шинжээчид, Монгол-Хятадын найрамдал хамтын ажиллагааны чиг­­лэлээр ажил­ладаг  хоёр орны найрамд­­лын  нийгэмлэг, биз­несийн зөв­­­лөлүүдийн төлөөлөл, Монгол Улсын биз­­нес эрхлэгчид, Монгол Улсад биз­несийн үйл ажиллагаа явуулдаг болон ирээдүйд явуулахаар төлөв­лөж буй Хятадын хөрөнгө оруулагч, үйлд­вэр­лэгч, худал­­дааны бай­гуул­лагын төлөө­лөгч нараас бүрдсэн 111 VIP оролцогчид байхаар бид төлөв­лөсөн. Форумдаа Хятадаас гурван профес­сорыг урьсан.Нэг­дүгээрт, БНХАУ-ын Ляонин их сургуулийн зүүн хойд Азийн бүсийн Эдийн засгийн судал­гааны хүрээлэнгийн захирал Бэ Дөли. Энэ профессор маань Бүс ба замын гадаад хөрөнгө оруулалт, хятадын төр хувийн хэвшлийнхэн гадаг­шаа хөрөнгө оруулалт хийхдээ юуг анхаарах шаардлагатай талаар ярина.Хоёр­дугаарт, БНХАУ-ын Гуандунь муж, Шэньжэн хотын Хил дамнасан цахим худалдааны нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргa Жан Дафень. Хятадад хил дамнасан цахим худалдааны 165 бүс байдаг.Хамгийн анх цахим худалдааны бүс Ханжоу хотод 2015 онд байгуулагдсан.Манай улс­тай хамгийн ойр таван цахим худал­дааны бүс байна.Хөххот, Бугат хот, Манжуур, Шилийн хот, Улаан хот.Яг Вандуй мужид 32 цахим худалдааны бүс бай­на. Профессор маань Хятадын онлайн худалдааны плат­формууд дээр гадаадын бараа бүтээгдэхүүнийг хэр­хэн гаргах, гаргадаг гол цэгүү­дийн талаар ярих юм. Гурав­дугаарт, БНХАУ-ын Шэнь­жэн Бэй лаборатори, био анагаах ухааны төвийн захирал, БНХАУ-ын Бээжингийн Нисэх, Сансар судлалын Их сур­гуулийн фармоголгийн доrтор, АНУ-ын Лос Анжелес хотод Калифорнийн их сур­гуульд эм зүйн шинжлэх ухааны чиглэлээр докторын дараах судалгааны ажлаа хамгаалсан Жоу Жун гэх залуу ирнэ.Тэрээр хүнс, гоо сайхан, эм, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Хятадаас наашаа хэрхэн им­порт­лох зэрэг экспорт, импор­тын асуудлыг ярих юм.Миний хувьд Хятадын аж үйлд­вэрийн кластер, тэндээс үйлдвэрлэгч сонгох гэж байгаа бол юу анхаарах шаардлагатайг ярина.Шинжлэх ухаан тех­но­логийн сангийн захирал Д.Одгэрэл Хятадад хувийн өмч патентийг хэрхэн бүрдүүлэх, франзайс яаж бүртгүүлэх, брэнд яаж үүсгэх зэргийг ярих болно.Үүнээс гадна нэ­лээд хэдэн зочин илтгэгчид бий.Тэр хүмүүс маань Монгол, Хятадын харил­цан худалдаа хөрөнгө оруулалт орчимд тул­гарч байгаа саад бэрхшээл тээ­­вэр ложистик зэргийг хөндөж ярилцах юм.

–Ер нь Монголын бизнес­менүүд Хятадтай бизнес хийх аргаа хэр мэддэг вэ?

– Энэ  арга  хэмжээний  фило­софи нь хя­тадтай бизнес хийх гэхээр бизнесийг шинжлэх ухаанчаар хий гэдэг гол фило­софитой. Том ч бай жижиг ч бай пүүс компаниуд Хятад руу явж бизнес хийхдээ огт Хятадын талаар мэдээлэл байдаггүй. Жишээлбэл, Хятадаас худал­дан авалт хийхэд хамгийн бага­­даа 86 төрлийн хөнгөлөлт эдэлдэг. НӨАТ-ын буцаалт 13 хувь хүртэл бай­даг. Үүнийг ихэнх нь мэддэггүй. Мэд­сэн ч 13 хувиа бүтнээр нь авч чад­­даггүй. Хятадын инноваци шингэсэн бараа бүтээгдэхүүн худалдаж авбал бас буцаалт 15 хувь хүртэл авдаг. Ядуу­рал­тай тэмцэж байгаа бүс нутгаас худал­дан авалт хийвэл мөн буцаалт авдаг. Хятад руу ба­раа бүтээгдэхүүн гаргая гэхээр онлайн шопууд дээр нь ноо­лууран бүтээгдэхүүн, архи хүнс гоо сайхны бүтээгдэхүүн зөвхөн табао, жиндун дээр яаж бараа гаргах уу гэж асуудаг. Гэтэл хил дамнасан цахим худал­дааны 165  чөлөөт бүс байна. Бүс бүр өөрийн гэсэн дүрэм журамжтай. Дүрэм журмыг нь ойлгочихвол ерөн­хийд нь гаргачихна.Дараа нь аль платформ руу оруулах нь нээх чухал биш. Хятад жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд Хя­тад руу оруулахыг зөв­­шөөрсөн бараа бүтээгдэхүүний жагсаалт гаргадаг. Энэ жил 1182 жагсаал гаргасан. Тэрийг судлах ёстой болдог л доо. Тэгэхээр энэ форумаар 2024 онд хятадтай яаж харилцах вэ гэдэг ерөнхий хууль  дүрмийн  талаар мэдээ­лэл авна. Нэг талаараа сургалт ч гэж хэлж болмоор юм байна.

–Монголчууд Хятадын зах зээлд нэвтрэх боломж хэр байдаг вэ?

–Хятад руу экспорт хийхдээ бид нөөцөө сайн тодорхойлох ёстой. Монгол Улс  хүний нөөц, эд хөрөнгө, түү­­хий эдийн хомс­долтой. Хүртээмжтэй түү­­хий эд гэвэл нүүрс л байна.Хя­тадын дунджаас дээш түвшний хэрэг­­­лэгч­дэд зориулсан бизнес хийгээч ээ. Өртөг шингэсэн бүтээг­дэхүүн хий­гээч ээ. Тэгвэл тэр бүх­­нийг ийм ийм замаар оруулах боломжтой гэд­гийг форумаар хэлнэ.Гааль, татвар ямар бай­даг талаар ч мэдээлэл өгнө.Үндсэндээ фо­румын үндсэн ба зочин илтгэгчид 20-60 минутын хугацаанд илтгэл танилцуулна. Илтгэлийн явцад орол­цогчдын  сонирхсон  асуултыг цахимаар аван илтгэгч; илтгэлийн да­раа 20 минутын хугацаанд хариулт өгнө. Мэ­дээж хэрэг нэг өдрийн уулзалтаар бүрэн дүүрэн мэдээлэл авах боломж­­­гүй  учраас форумын орол­цогчдын нэмэлт болон дэлгэрэнгүй асуултанд зохион байгуулагчид, шинжээчид хамтран гурван сарын турш 7 хоног бүр цахим шуудан ил­гээх байдлаар хариулт өгөх ба байнгын эргэх холбоог үүсгэх юм. Форумын оролцогчдын эрэлт хэрэгцээн дээр суурилан 2024 оны гуравдугаар сард Монгол-Хятадын бизнес эрх­лэгчдийн В2В уулзалтыг зохион байгуулна.Энэхүү уулалтанд Худалдаачин Үндэстэн фо­румын оролцогчид тусгай нөхц­­лөөр оролцоно гэсэн үг. Ма­най компаниуд хил дамнасан худал­дааны талаар үндсэндээ ойлголтгүй.Дандаа л дундын зуучуудаар яваад байдаг.

– Хятадын компаниуд Монголын ком­паниудыг хэр сонирхдог юм бол?

–Монголыг сонирхох явдал кови­доос хойш нэмэгдэж байна. Гэхдээ мэ­дээж бид өөрсдийгөө моод­ны байлгах ёстой. Өнөөдөр Монголд худал­дааны чиглэлээр тогтмол мэдээ­­лэл өгдөг судлаач алга. Бичдэг сэтгүүлч ч алга. Угтаа судалгааны төвүүд рүү мэдээлэл явуулаад байвал монголыг сонирхох нь тү­гээмэл болно. Манай компаниудын ихэнх нь урдаас хөрөнгө оруулалт авах сонир­холтой. Зарим бизнес эрхлэгчид бизнес хийх гэж байгаа улсынхаа хууль дүрмийг мэдэхгүйгээр аялалын визээр оччихдог. Аялалын визээр очоод ху­вийн хэрэглээний дансаараа бизнесийн орлого олоод байдаг. Ингэ­хээр хятад дансанд байдаг мөнгө нь блок­логдчихно. Түүнч­­­лэн өөрсдийн ба­рааны тэмдэгтээ бүртгүүлэхгүйгээр онлайн шопод тавихаар хя­тадууд урьдчилаад оюуны өмчид бүртгүүлээд блок­лох нөх­цөл үүсээд байна. Юу гэж хэлэх гээд байна гэхээр эхлээд хууль дүрэм журмыг нь судлаад мэд­чихээд албан ёсоор бизнес хий. Хятад бол хаалт­­тай зах зээл биш шүү л гэж хэлье.

Б.НОМИН

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах