Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байх боловч 12-ноос өдөртөө хүйтний эрч суларна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байх боловч 12-ноос өдөртөө хүйтний эрч суларна.
2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны 20 цагаас 11-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшиж, Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар -29...-34 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24...-29 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар -20...-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11...-16 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна. 2023 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-ноос ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -11...-16 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл үлдээх