Цэс Close

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ Төрийн ордонд боллоо

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ Төрийн ордноо эхэллээ.
Монгол улс түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт улсаа тунхагласан энэ өдөр Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас, Монголын залуучуудын холбоотой хамтран 21 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Ёслолын арга хэмжээнд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах өсвөр үеийн залуусаас нийгэмд хөгжил, оролцоогоороо түүчээлж буй 800 гаруй өсвөр үеийн залуусын төлөөлөл оролцож байна.
Ийнхүү 16 нас хүрч буй өсвөр үеийн залуучуудыг “Иргэний Андгай” өргүүлэх нь түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэдэг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах