Цэс Close

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сүхбаатар аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Энэ үеэр тус аймгийн Онцгой комисс хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
Сүхбаатар аймаг нийт 13 сумтайгаас өчигдөрийн цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлын үеэр 12 сумаас нийт 101 дуудлагаар 186 хүн төөрсөн мэдээлэл ирээд байсан. Өнөөдрийн байдлаар төөрсөн, сураггүй болсон иргэдийг бүгдийг нь эсэн мэнд олоод байгаа бөгөөд 1 иргэн хөнгөн зэргийн осголттой олдож, аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн байна. Одоогоор биеийн байдал хэвийн байгаа талаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Анхбаяр мэдээллээ.
Цаг агаарын нөхцөл байдлын улмаас тус аймгийн Онцгой боло цэрэг, цагпаагийн анги нэгтгэлээс 41 бүлгийн 182 алба хаагч 24 цагаар ажилласан байна.
Сүхбаатар аймгийн нийт нутгаар цас орж, салхины хурд ихэнх нутгаар 12-18м/с хүрч ширүүсэн цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал, агаарын температур 12-оос 19 градус хүйтэн. Нийт 2 хоногийн хугацаанд цаг агаарын аюултай үзэгдэл 2-12 цаг хүртэл үргэлжилсэн байна.
Цаашид энэ сарын 26-27-нд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул малчид, нийт иргэд сонор сэрэмжтэй байхыг орон нутгийн Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах