Цэс Close

БНХАУ: Хятад, Европын холбоо бол өрсөлдөгч биш түншүүд

Европын холбооны дээд түвшний төлөөлөгчид энэ долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон бусад гол удирдагчидтай уулзана. Энэ нь 2019 оноос хойшхи анхны биечилсэн уулзалт  болж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

Бээжингийн албан мэдэгдэлд дурдсанаар Хятадын удирдлага Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель, Европын комиссын дарга Урсула фон дер Лейен нартай пүрэв гаригт уулзахаар төлөвлөсөн бөгөөд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян Европын хоёр удирдагчтай дээд хэмжээний уулзалтыг даргална хэмээжээ.

Европын холбоо нь чухал салбарууд болон нийлүүлэлтийн хараат байдлаа бууруулах замаар Хятадын эрсдэлээс ангижрах шинэ стратеги боловсруулж байгаа ч дэлхийн хоёр дахь том эдийн засгаас салахгүй гэдгийг онцолж байсан юм.  Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин Даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ, Хятад, Европын холбоо бол "өрсөлдөгч биш түншүүд. "Бидний нийтлэг ашиг сонирхол бидний санал зөрөлдөөнөөс хамаагүй илүү" гэж мэдэгдсэн байна.

Мөн энэ долоо хоногийн айлчлалын хэлэлцэх асуудлын жагсаалтад худалдаа, түүнчлэн Украин дахь Оросын дайн, Ойрхи Дорнодын байдлын талаарх Хятадын байр суурь багтана гэж Европын холбооноос Хятадад суугаа төлөөлөгчийн газраас мэдээлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах