Цэс Close

ИЗНН ард түмний индэр, эерэг өөрчлөлтийн тайз нь байна гэв

ИЗНН олон жил парламентын цөөнх явсан хэдий ч улс төрийн асар их туршлага хуримтлуулсан нам. Эдүгээ сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдэж байгаа цаг үед ИЗНН хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, иргэн олон нийтийн эрх ашгийг хамгаалж ажиллахыг үгүйсгэхгүй.

Тэгвэл ИЗНН-ын дарга Б.БатбаатарИрж буй 2024 онд монголчууд бидний цаашдын хувь заяаг тодорхойлох нэн чухал үйл болох УИХ-ын сонгууль болох гэж байна. Ил тод, шударга ёс, иргэдийнхээ сайн сайхны төлөө тууштай зүтгэж буй ИЗНН энэхүү сонгуульд идэвхтэй оролцох болно. ИЗНН нь: Авлигатай тууштай тэмцэж, ард түмнээс хууль бусаар булаасан баялгийг АВЛИГАЧДААС эргүүлэн авахын төлөө тууштай зогсоно. ИЗНН нь: Эрх чөлөөний тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулан гаргаж, Монгол Улсын иргэн бүрийн эрх чөлөөг тунхаглан хамгаална. ИЗНН нь: Байгаль орчинд ээлтэй эдийн засгийн өсөлтийг дэмжиж, нийгмийн хөгжлийн  хэрэгцээ шаардлагыг хангах бодлого баримтал ажиллана. Энэ чухал цаг үед ИЗНН  Таныг, эх орныхоо төлөөх энэхүү сайн үйлсэд нэгдэхийг нээлттэй уриалж байна.  Ард түмэн нэгдэж, тэдний дуу хоолой эрх мэдлийн танхимд цуурайтсан улс орныг  бид айгуулна. ИЗНН ард түмний ИНДЭР,  эерэг өөрчлөлтийн ТАЙЗ байх болно” гэсэн юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах