Цэс Close

Аялал жуулчлалын салбараас 1.3 тэрбум ам.долларын орлого олжээ

Өнгөрөгч 2023 онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавьж улмаар жуулчдыг татах ажлуудыг үе шаттайгаар хийж эхэлсэн билээ. Тэгвэл тус зорилтын биелэлт 65 орчим хувьтай байсан бөгөөд аялал жуулчлалын салбараас 1.3 тэрбум ам.долларын орлого олсныг салбарын яам мэдээлсэн байна.

Тодруулбал, 2023 онд Монгол Улсын хилээр орсон гадаад иргэдийн тоо 644.1 мянга хүрсэн бөгөөд тэдгээрийн  88.9 хувь нь 30 хоног хүртэл, 8.8 хувь нь 90 хоногоос дээш хугацаагаар Монгол Улсад ирсэн байна. Энэ нь өмнөх оноос 2.1 дахин өссөн үзүүлэлт аж. Мөн Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаад иргэдийн 54.4 хувь нь БНХАУ, БНСУ, Казахстан улсын иргэд байгаа бол 40.5 хувь нь Европын орнуудын буюу ОХУ, Беларусь, Герман улсын иргэд байжээ.

Сонирхуулахад, Өнөгөрөгч онд  Монгол Улсын хилээр нийт 2.6 сая зорчигч нэвтэрсэн бөгөөд тэдгээрийн 75.7 хувь нь монголчууд байсан бол үлдсэн 24.3 хувь нь гадаадын иргэд байжээ. Харин гадаадад зорчсон монгол иргэдийн тоо давхардсан тоогоор хоёр саяд хүрснээс 67.6 хувь нь аялал жуулчлалын зорилгоор зорчсон байна. Энэ нь өмнөх оныхоос 3.2 дахин өссөн үзүүлэлт аж.

Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд хилээр гарсан зорчигчдын тоо, хилээр орсон зорчигчдоос их болсон үзүүлэлттэй гарсан бөгөөд үүнд гадаад улсад ажиллах, суралцах болон байнга оршин суухаар зорчсон иргэдийн тоо ч өссөн байна.

Түүнчлэн Монгол Улс энэ  мөн л нэг сая жуулчин хүлээн авч, хоёр тэрбум ам.доллар олох тооцоолол гаргаад байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах