Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. Барилгын зураг төслийг "Чулуутын багш" ХХК боловсруулж, угсралтын ажлыг "Ашид бьюлдинг" ХХК гүйцэтгэж, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа.
Мөн Дундговь аймгийн Адаацаг сумын ерөнхий боловсролын сургуулийн Спорт заалны барилгын угсралтын ажлыг "Ёст бэйл" ХХК гүйцэтгэж, 2023 оны арванэгдүгээр сарын 02-ны өдөр Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа.
Сэтгэгдэл үлдээх