Цэс Close

Д.Сүнжид: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх зөрчигдөөд буйг шалгаж эдгээр хүүхдүүдэд тохирсон сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар уулзалт хийж байна

ХЭҮК-оос өнөөдөр хэвлэлийн хурал хийж, комиссын дарга Д.Сүнжид мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гэр бүлийн тухай хуулийн төсөлд хүүхдийн тэтгэмж, хүүхдэд ногдох өмчийн асуудлаар санал өглөө. Засгийн газарт ХЭҮК-оос эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн. Агаар, хөрсний бохирдол, усны менежмент, химийн хортой бодисын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, барилга, зам талбай, гэрэлтүүлгийн стандартыг мөрдөх гэсэн таван зөвлөмжийг хүргүүлээд байна.

Хүний эрхийн 22 дахь илтгэлийг 2024 оны хоёрдугаар сарын сүүлчээр Байнгын хороодтой хамтран хэлэлцүүлэг хийнэ.

Өнгөрсөн жилийн илтгэлээр хил хамгаалах, шүүх, цагдаа, ЗХЖШ, ШШГЕГ, ШШҮХ зургаан байгууллагын албан хаагчдын хувцас хэрэгсэл, цалин хөлс, ажиллах орчны талаар тусгасан. Энэ асуудлыг хэлэлцэнэ.

2024 оны нэгдүгээр сард Дүнжингаравын уулзварт болсон ослын улмаас галд өртсөн айлуудын төлөөлөлтэй уулзсан. Засгийн газар болон НЗД нөхөн олговор, түрээсийн асуудлыг шийдэхээ хэлсэн.

БЗД-ээс тухайн иргэдийг мэдээллээр хангаж, өрхийн эмнэлгийн эмч, сэтгэлзүйч 24 цагаар ажиллаж байна. Машины нөхөн төлбөрийг хэрхэх, түрээсийн төлбөрөө хурдан авах зэргийг хэлж байна. Цаашид ХЭҮК-оос хөндлөнгийн ажиглалт хийж өгөхийг хүссэн. Эдгээр асуудлыг Засгийн газарт уламжилсан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх зөрчигдөөд буйг шалгасан. Эдгээр хүүхдүүдэд тохирсон сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар уулзалт хийж байна"  гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгүүлчдийн асуултад "Халтиргаа гулгаа болон автобусны чиглэл өөрчлөгдсөн асуудлаар НЗД-тай холбоотой гомдол ХЭҮК-т ирээгүй.

Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах, хүүхдийг оролцуулахыг хориглосон. 56 хүүхэд морьтой холбоотой осолд өртсөн байна.

Орон нутгийн Засаг дарга нарт хурдан морины уралдаан зохион байгуулах гэж байвал зогсоох, хариуцлага тооцохыг сануулсан" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах