Цэс Close

Монголын боловсролын төлөө санаа тавьдаг хүн бүр саналаа илэрхийлэх боломжтой

БШУЯ түүний харьяа БСҮХ /Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн/ “Монголын боловсролын хувирган өөрчлөлт” үндэсний чуулганыг ирэх гуравдугаар сарын 3,4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Үндэсний чуулган боловсролын бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын төлөө амжилт, алдаа, сургамж, 2030 он хүртэл баримтлах чиг шугам, үүрэг амлалтыг олон  талуудын оролцоотой нэгтгэх зорилготой юм. Чуулганыг зохион байгуулахтай  холбоотой олон нийтийн санал бодлыг сонсох, цаашлаад үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зорилгоор нээлттэй санал асуулга авч эхэлжээ.

Тиймээс боловсролын  төлөө санаа тавьдаг, дуу хоолойгоо хүргэхийг хүссэн хүн бүхэн дараах холбоос, QR кодоор нэвтэрч өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжтой.

Вэбсайт дээрх холбоос - https://news.mnier.mn/news/107

Google form - ийн холбоос - https://forms.gle/y7DApqA495FkMYtk6

Тус чуулганд боловсролын салбарынхнаас гадна бизнес эрхлэгч, малчид, иргэний нийгмийн гээд нийт 600 төлөөлөгч оролцох юм байна. Тус чуулганы мэдээллийн ивээн тэтгэгч, түншлэгчээр “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, “Амгалан дэлхий” ТББ  ажиллаж байна.  Чуулган

  • Сургалтын хөтөлбөр болон контент
  • Үнэлгээ, мониторинг ба цахим үнэлгээ
  • Хүний нөөцийн хөгжил ба цахим технологи
  • Боловсролын орчин ба цахим сургалтын сургалтын орчин
  • Удирдлага, менежмент ба цахим үйлчилгээ гэсэн 5 салбар чиглэлээр хуралдана.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах