Цэс Close

Марафон гүйлтийн тамирчин Б.Мөнхзаяа “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох болзол хангалаа

БНСУ-ын нийслэл Сөүл хотод  болсон “Сөүл-2024” марафонд Монголын тамирчин Б.Мөнхзаяа 2:24.45 цагийн амжилтаар  “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох болзол биелүүллээ.

Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн 42 км-ын зайд уралдсан Б.Мөнхзаяа долдугаар байрт шалгарч, улсынхаа дээд амжилтыг шинэчилжээ. “Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа гурав дахь олимпын наадамдаа уралдахаар болж байна. Тэрбээр өмнө нь “Рио-2016”, “Токио-2020” олимпын наадамд тоосоо өргөж байв.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах