Цэс Close

Орон даяар гамшгийн дуут дохиог дуугаргалаа

Орон даяар өнөөдөр 16.00 цагт гамшгийн дуут дохиог дуугаргалаа. Дуут дохио дуугарангуут иргэд ажлын байрнаасаа гарч, болзошгүй аюул осол болсон тохиолдолд өөрийгөө хэрхэн хамгаалах талаарх сургуулилалтыг хийлээ.

Засгийн газрын 2011 оны 339-р тогтоол гарснаар гамшгийн үеийн зарлан мэдээллийг дамжуулах журам батлагдсан. Энэ журамд жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн Пүрэв гаригт 16:00 цагаас олон нийт, ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулахаар тусгасан юм. Тиймээс  орон даяар гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарч дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилалтыг зохион байгуулав.

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИО ДУУГАРАХАД ХИЙХ 3 АЛХАМ

1. Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,

2. Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,

3. Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах