Цэс Close

Д.Баярболд: Электрон тамхийг олон нийтийн газар татуулахгүй

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн туслыг тун удахгүй өргөн барих гэж байгаа талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тодруулбал тэрбээр "Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлал батлагдаж, Ажлын хэсэн ажиллаад эцэслэн гаргасан. Бүх яамдуудаас саналаа авсан. Одоогийн байдлаар Засгийн газарт өргөн барих зөвшөөрлийг хүлээж байна. Хууль зүй дотоод хэргийн яамнаас бол зөвшөөрсөн байгаа. Одоо Сангийн яамнаас зөвшөөрөл өгчих байх.

Электрон тамхийг утаат тамхитай адил хэмжээнд авч үзэхээр зохицуулж, тамхины татварыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Тамхины хяналтын тухай хуулийг дагаад онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Парламент.мн дээр хуулийн төсөлд иргэдээс санал асуулга явуулж, эндээс маш олон саналыг оруулсан.

Одоо мөрдөгдөж байгаа тамхины хяналтын тухай хуулиар электрон тамхи зохицуулагдахгүй байгаа. Иймд хууль батлагдсанаар 21 нас хүрээгүй хүнд худалдаалахгүй байх, тусгай зөвшөөрөлтэйгөөр худалдаалах, дээр нь татварыг адил хэмжээнд авах, мөн олон нийтийн газар буюу одоогийн хуульд тусгасантай адил зургаан төрлийн газар татахгүй байхаар зохицуулагдана. Мөн утаат тамхины татвар ч нэмэгдэхээр болсон. 2023 он хүртэл татварыг нэмэхээр болсон. Ямар ч байсан тамхи үйлдвэрлэгчдийн лоббид өртөхгүй, электрон тамхины хяналтын тухай хуулийг оруулах болно. Залуучууд электрон тамхийг их татаж байна гэх судалгаа гарсан" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах