Цэс Close

Замын зорчих хэсэгт зогсож байсан машиныг мөргөсөн жолооч нас баржээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд гуравдугаар сарын 29-ний өглөө "Tоёота приус" маркийн автомашин замын зорчих хэсэгт зогсож байсан "Hongyan" маркийн ачааны автомашины араас мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас зорчигч гэмтэж, жолооч нас барсан харамсалтай ослыг мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Иймд жолооч Та:

  • Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах
  • Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх
  • Зайлшгүй зогсох тохиолдолд  аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах
  • Зорчих хэсгийг чөлөөлөх
  • Ослын зогсолтын тэмдэг байршуулах
  • Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, хамтран ажиллахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах