Цэс Close

Шаварт суусан дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа тул баталгаат замаар зорчихыг анхааруулж байна

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшгийн хөндийд 2024.04.04-нөөс 05-нд шилжих шөнө "Ээж хайрхан"-аас буцаж явахдаа шаварт суусан тухай дуудлага олноор ирлээ. Дуудлагын дагуу шуурхай бүлэг ажиллаж нийт есөн автомашинтай 23 том хүн, 11 хүүхдийн хамт татан гаргав.
Түүнчлэн Завхан аймгийн Тэс суманд шаварт суусан хоёр автомашиныг татан гаргалаа. Цаашид ч энэ төрлийн дуудлага, мэдээллийн тоо ихсэх хандлагатай байна. Тиймээс иргэд та бүхэн ус шавар ихтэй зам, харгуй, даваагаар аль болох зорчихгүй, баталгаат замаар зорчиж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах