Цэс Close

Э.Чинзориг: Бизнесийн талаарх бүхий л ойлголтыг богино хугацаанд маш олон залууст хүргэж байгаа нь P-MBA хөтөлбөрийн давуу тал

Бизнесийн Сэргэлт Үндэсний хөтөлбөрийн хүрээнд залуусын бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор Personal MBA бизнесийн сургалтыг МҮХАҮТ-аас зарлаад буй. Энэ хүрээнд  хүрээнд бизнесийн шинэлэг арга хэрэгсэл, арга зүй, сургалтын материал, хүний нөөцийн чадавхид тулгуурлан, судалгаанд суурилсан бизнесийн шинэ хандлага бүхий цогц сургалт зохион байгуулах бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МҮХАҮТ-ын Бизнес Академи болон Көүч Лаб ХХК-ийн үйл ажиллагаатай нягт уялдуулан ажиллах  аж.

Энэ талаар Көүч Лаб ХХК-ийн Ерөнхий захирал Э.Чинзориг: Манай сургалтын байгууллага МҮХАҮТ-тэй хамтраад P-MBA буюу Personal MBA гэх хувь хүнд зориулагдсан бизнесийн цогц мэдлэгийг олгох хөтөлбөрт хамтран ажиллаж байна. “Көүч Лаб” сургалтын байгууллага нь бизнесийн мэргэшсэн багш нараар энэхүү хөтөлбөрт хамтран ажиллаж байгаа. Бид суралцагчдад хичээлээ мэдлэг талаас нь олгохоос илүүтэйгээр өөрсдөд нь суурьшуулахах тал дээр ажиллана. Энэхүү бизнесийн ерөнхий цогц ойлголтыг авахад төлбөрийн чадамжаас шалтгаалаад залуучуудад бэрхшээл тулгардаг. Тэгвэл энэ хөтөлбөрөөр дамжуулаад бид суралцагчдад бизнесийг хэрхэн бүтээх, төлөвлөх, үнэ цэнийг бүтээх, санхүүгээ хэрхэн удирдах, борлуулалт, маркетинг гэх мэт системичлсэн бүх ойлголтыг богино хугацаанд маш олон залууст хүргэж байгаа нь энэ хөтөлбөрийн давуу тал гэж харж байна.

Тиймээс энэ хөтөлбөрийн үр дүнд олон  залуус маань бизнес эхлүүлээд явцын дунд сурдаг ойлголтуудыг бизнесээ эхлэхээс өмнө ерөнхий том зургаар өгч байгаа нь энэ хөтөлбөрийг бас нэг давуу тал болж байгаа юм” гэжээ.

Сургалтын бүртгэл үргэлжилж байгаа учир хэрэв та бүртгүүлэхийг хүсвэл доорх линкэд хандана уу. http://forms.mongolchamber.mn/view.php?id=210131

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах