Цэс Close

Иргэний Зориг Ногоон Нам ба ногоон бодлого 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээр Монгол Улс тэрбум мод тарих амлалт өгсөн. Энэ ажлаа ч эрчимтэй эхлүүлсэн. Тэгвэл Монголын ууган намуудын нэг Иргэний зориг ногоон нам нь  ногоон бодлогыг тууштай дэмжиж, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

НҮБ тогтвортой хөгжлийн бодлогыг зарлаж,  улс орнууд нэгдсэн. Харин манай улс хэрэгжилтийн тал дээр учир дутагдалтай яваа. “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан. Тогтвортой хөгжлийн зорилго нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болж, буй Мянганы хөгжлийн зорилтуудын үргэлжлэл юм. 2015 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулган болж, Тогтвортой хөгжлийн зорилтын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны эхнээс дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн. Хамрах хүрээ нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилсан. Монгол Улсын хувьд 2030 он гэхэд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болохоор үзэл баримтлалаа тодорхойлсон.

Гэвч 2030 он гэхэд бид зорилгодоо хүрсэн байх уу. Үүний тулд юу хийж байна вэ гэдэг асуудал анхаарал татаж байна.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд өнөөгийн улс төрийн намуудаас хамгийн дөхөм бодлоготой нам нь Иргэний Зориг Ногоон Нам юм. Иргэний Зориг ногоон нам ногоон хөгжлийн бодлогыг үндэс болгон үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжихэд илүү хүчин чармайлт гаргах магадлал өндөр. Мөн Монголын улс төрийн түүхээс харж үзвэл ууган намуудын нэг. Оролцоог нь хэлэх юм бол парламентад суудалтай, Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, байр суурь үзэл бодлоо баттай илэрхийлж явсан. Гэсэн атлаа хэт улстөржсөн бохир заваан тоглолтоос хол явж ирсэн. Улсынхаа хөгжилд гай болохоор шийдвэр гаргаж байгаагүй.  Чиг баримжаагаа алдаагүй, үйл ажиллагаа нь идэвхтэй энэ намыг  ардчиллын алтан хараацай, төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны фракцынхан буюу түүний үйл хэргийг дэмждэг нөхөд болон түүний төрсөн дүү Санжаасүрэнгийн Оюуны үүсгэн байгуулсан нам юм. Тус намын даргаар УИХ-ын гишүүн асан Батын Батбаатар ажиллаж байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах