СЕХ-оос 2024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч 8 иргэнийг мөрийн хөтөлбөрийн алдаа зөрчлөө засаж ирүүлэх зөвлөмж өгчээ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснээс 8 иргэний мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй тул буцааж алдаа зөрчлийг засварлан дахин ирүүлэхийг зөвлөлөө.
Бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрт тусгасан хуулийн шаардлага хангаагүй арга хэмжээг засварлан 2024 оны тавдугаар сарын 14-ний өдрийн дотор засаж, ирүүлэх юм.
Үндэсний аудитын газраас бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн 2024 оны тавдугаар сарын 24-ний өдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
Сэтгэгдэл үлдээх