Цэс Close

ИЗНН Ховд аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээ

Иргэний Зориг Ногоон нам /ИЗНН/ баруун 8 аймгаар намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэн орон нутагт ажиллаж байна. Саяхан Их хурлаа хийж, бүтэц бүрэлдэхүүн, дүрмэнд шинэчлэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор намын анхан шатны гишүүдтэйгээ уулзалт хийж байгаа юм.

ИЗНН энэ удаа Өвөрхангай, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Баян-Өлгий, Увс, Архангай, Завхан гэсэн 8 аймагт ажиллаж байна. Энэ үеэр ИЗНН-ын удирдлагууд намын дүрмийн өөрчлөлттэй холбоотойгоор зарим бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсоны дагуу аймгийн намын хорооны даргаар томилогдсон батламжийг гардуулан өгч, ажлын амжилт хүсэв.

Мөн намд шинээр гишүүнээр элсэн орж буй гишүүдэд намын батлах гардуулж байна. Баруун аймгийн намын гишүүд болон иргэд ИЗНН-ыг дэмжиж буйгаа илэрхийлэн, авлигагүй, хулгайчгүй, нэр цэвэр явж ирсэн нам гэж хүлээн авч байлаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах