Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр товложээ.
- 2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлвийн талаар
- Гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар
- "Түүхэн аялал жуулчлалын цогцолбор"-ыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
- Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
- “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
- “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай" Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл үлдээх