Цэс Close

Наадмын өдрүүдэд бэртэж, гэмтсэн 3506 хүн ГССҮТ-д ханджээ

Баяр наадмын үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвд 3506 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Тодруулбал үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2024 оны 07 дугаар сарын 10-наас 16-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт осол, гэмтлийн шалтгаанаар нийт 3506 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс том хүн 2113. 0-18 насны хүүхэд 1393 байна.

Мөн энэ өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 483 хүн яаралтай тусламж авчээ. Үүнээс том хүн 304, 0-18 насны хүүхэд 179 байна. Түүнчлэн мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 125 байна. Үүнд 10 хүртэлх насны хүүхэд 27 байгаа бол, 10-18 насны хүүхэд 53 байна. Харин уралдааны мориноос унасан 13 хүүхэд байгаа аж.

Мөн ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 36 хүн ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 0-18 насны хүүхэд 2 байна.

Эх сурвалж: ГССҮТ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах