Цэс Close

Тайланд улсад Африкаар аялаад ирсэн хүнээс "Mpox" илэрчээ

Тайландад өнгөрсөн долоо хоногт Африк тивээр аялаад ирсэн европ эрэгтэйгээс "mpox"-ын халдвар илрүүлсэн бөгөөд бусад нарийн зүйлсийг тодорхойлох шинжилгээний хариуг одоогоор хүлээж байна гэж хяналтын албаны хүн лхагва гарагт мэдээллэв.

Тайландын эрх баригчид энэ хэргийг "Clade 1" хэлбэрийн "mpox" гэж үзэж байгаа ба Тайландад оршин суудаг 66 настай Европ эрэгтэй энэхүү халдвар тархаж байсан Африкийн улсаас наймдугаар сарын 14-нд ирсэн хэмээн "Thongchai Keeratihattayakorn" гэх газрын ерөнхий захирал мэдэгджээ.

"Тэрбээр нислэгээс ирснийхээ дараа бусадтай бараг уулзаагүй" гэж "Tongchai" хэлсэн юм. Тэр маргаашийн буюу наймдугаар сарын 15-нд эмнэлэг рүү оройны 6 цагийн орчимд эмчид үзүүлэхээр явсан байна.

"Thongchai" хэлэхдээ, энэ хүн "Clade 1" хувилбар эсэхийг тодорхойлох шинжилгээнд хамрагдсан бөгөөд хариу нь баасан гаригт гарах төлөвтэй байна. Мөн тус улсын эрх баригчид өвчтөнтэй харьцсан байж болзошгүй 43 хүнийг хянаж байгаа гэжээ. Түүний явсан Африкийн мужын нэрийг дурьдаагүй бөгөөд тэрбээр Тайланд руу нисэхээсээ өмнө Ойрхи Дорнодын аль нэг улсаар дамжин өнгөрчээ.

Тайланд улс 2022 оноос хойш "mpox Clade 2"-ын 800 тохиолдол илрүүлсэн боловч "Clade 1" эсвэл "Clade 1b" хувилбаруудын тохиолдол урьд өмнө нь илэрч байгаагүй байна.

Эх сурвалж: The Japan News

Бэлтгэсэн: О. Янжинлхам

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах