Цэс Close

ИЗНН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийжээ

Одоо хуралдаж буй ээлжит бус чуулганы дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг дарааллыг хэлэлцэх гэж байна. Гэтэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд ИЗНН болон Үндэсний эвслийн төлөөлөл байхгүй учир бид хангалттай мэдээлэл авж чадахгүй байна. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд парламентад суудалтай намуудын төлөөллийг оруулах нь зүйтэй.

Иргэний Зориг Ногоон Нам С.Зориг агсны үзэл санааг тээгчийн хувиар түүний амиа алдсан асуудалтай холбогдуулан түр хороо байгуулах саналыг гаргаж, миний биеийн ахалж ажиллахыг манай намын улс төрийн зөвлөлөөс даалгасан. Бид УИХ-ын даргад энэ шийдвэрийг уламжилна. Энэ хэрэг нэг талдаа гарах ёстой.

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Чуулганы хуралдаанд үг хэлэхийн тулд өмнөх өдөр нь гишүүний албан бланк дээр хүсэлт явуулдаг. Манайх эко минималист нам. Гэтэл цаасан дээр хүсэлт бичиж өдөр бүр явуулах хүндрэлтэй байна.

Төсвийн тодотгол дээр 2023 оны төсөв 20.2 их наяд байсан. Төсвийн төсөөллөөр 2024 оны төсвийг 22.7 их наяд төгрөгөөр батална гэж үзэж байсан. Яг батлахдаа 5 их наядаар нэмэгдүүлсэн. Гэтэл өнөөдрийн төсвийн тодотголоор 3 их наядаар нэмэгдүүлж 30.2 их наяд болж өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад мөнгөний бодлого хатуурна, бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн эх үүсвэр олдохоо болино гэдэг дүгнэлтийг бид хийж байна" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах