Цэс Close

Ээжүүдийн төлөөлөл: ЕБС-ийн 10 настай хүүхдүүдэд тарих гэж буй вакциныг тарихад эцэг эхээс санал авах хэрэгтэй

Ээжүүд, эмэгтэйчүүдийн төлөөллөөс "Бидний хүүхдүүд эрх баригчдын тоглоом биш. “Ээжүүд ээ! Үрсийнхээ дархлааг монгол өв уламжлалаар өөрсдөө хамгаалъя, хариуцъя” сэдвээр өнөөдөр мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж буй ээжүүдийн төлөөлөл аравдугаар сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулийн 9-10 настай хүүхдүүдэд хийх вакциныг эсэргүүцэж байна гэв.

Тус ээжүүдийн төлөөлөл "2012 онд 14,500 охидод умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх тариа хийсэн. Одоо тэр вакцины эерэг болон сөрөг үр дүн гарсан эсэх талаар мэдээлэл байдаггүй учраас бид энэ жилийн аравдугаар сарын 1-ний өдөр тарих гэж байгаа вакцины эсэргүүцэж байна.

2012 онд тарьж байсан вакциныг тарьсны дараа хэд хэдэн хохирсон хүүхдүүдийн эцэг эхчүүд бидэнд хандсан. Зүгээр эрүүл байсан охин тус тариаг тариулснаас хойш саажилттай болсон. Зарим улс оронд тус тариаг тариулаад галзуурсан зэрэг мэдээлэл Youtube дээр зөндөө байдаг. Иймд тухайн үед манай "Гал үндэстэн" холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлөөс тус судалгааг гаргаж ард түмэндээ мэдээлсний үндсэн дээр гуравдугаар тунг зогсоож байсан юм.

Туршигдсан 10-15 жил болсон, хамгаалагдсан вакциныг тариулах нь зүйтэй гэдгийг дэлхийн нийт ард түмэн мэддэг болоод байна шүү дээ.

Одоо аравдугаар сарын 1-нд тарих гэж буй вакциныг ямар орнуудад тарьж туршигдсан юм бэ гэдгийг асуумаар байна. Судалгаа шинжилгээ, сөрөг болон эерэг үр дүнгийн талаар мэдээллийг авсны үндсэн дээр энэ вакциныг хүүхдүүддээ тариулах нь зүйтэй.

Туршигдсан, олон жил болсон үр дүнтэй вакцинаар үр хүүхдээ тариулмаар байна. Гаж нөлөөг нь хэн тодорхойлох юм?" гэв.

Түүнчлэн вакцины гаж нөлөөг сануулсан санамж сэрэмжлүүлэг, ээжийнхээ өврөөс холдоогүй байгаа хүүхдүүдэд бэлгийн замаар халддаг вакцины хийх нь зөв үү буруу гэдэгт хэлэлцүүлэг хийх, эцэг эхээс санал авах зэрэг олон зүйлийг хийсний дараа энэ тарилгад хамрагдах нь зүйтэй гэдгийг хуралд оролцогчид онцлоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах