“Хоум” плазагийн уулзвараас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Хуваалцах

Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хоум” Плазагийн уулзвараас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд хэсгийг аравдугаар сарын 5-ны өдрийн 23:00 цагаас 7-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Харин тус авто замын хойд хэсгийг аравдугаар сарын 7-ны өдрийн 23:00 цагаас 8-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн