Хил хамгаалах байгууллагаас иргэдэд Монгол Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа, мэдээллийг олгох ажлыг шуурхай зохион байгуулж байна

Хуваалцах
Монгол Улсын хэмжээнд 2024 оны II ээлжийн цэрэг татлага явагдаж байгаатай холбогдуулан Хил хамгаалах байгууллагаас иргэдэд Монгол Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа, мэдээллийг олгох ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Лавлагаа, мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагуудад Хил хамгаалах ерөнхий газрын нэг цэгийн үйлчилгээний цэгт олгож байгаа бөгөөд иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж ирнэ.
-Цэргийн зарлан дуудах хуудас
-Иргэний үнэмлэх
Хүсэлт гаргаж буй иргэн нь өөрийн иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатайг анхаарна уу.
Иргэд лавлагаа, мэдээллийг цахимаар авах боломжтой бөгөөд E-Mongolia.mn вэб хөтчөөр хандан авна. Тиймээс цахимаар лавлагаа авахдаа тухайн иргэний мэдээллийг бүрэн оруулахыг зөвлөж байна.
May be an image of 1 person, table, floor plan, living room and indoors
Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн