Цэс Close

Маргааш Бурхан багшийн эхийн ачийг хариулах онцгой дүйчин өдөр

Маргааш буюу аравдугаар сарын 23-ны өдөр бурханы шашинтан бүгдээрээ эхийн ачийг хариулах өдөр хэмээн үзэж эцэг эхийгээ баярлуулах, аав ээжийн ачийг санах, тэднийгээ тэтгэх үйлүүдэд шамдддаг байна.

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдээс “Эхийн ачийг хариулах дүйчэн өдөр"-ийн талаар мэдээлэл өглөө.

Энэ өдөр Гандантэгчэнлин хийд дээр дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Үүнд:

  • 06:30-7:30 цагийн хооронд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдийн тэргүүн их хамба лам нийт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ. Нэг өдрийн хугацаанд өглөөний нар мандах цагаас маргааш өглөөний үүр цайх хүртэл өөрийн дотоод сэтгэлээ хянаж, сөрөг сэтгэл хөдлөлд автахгүй байхыг хичээдэг онцгой зан үйл юм.
  • 08:00-18:00 хүртэл Гандан дуганд Бурхан багшийн Чого хурал хурна.
  • 08:00-20:00  Очир дарийн дуганад Дэмчиг Ядамын тусгай хурал явагдана.
  • 09:00-17:00 Дүйнхор дацанд "Олон улсын шашин хоорондын яриа хэлэлцээр" сэдэвт хуралтай.
  • 13:00-14:30 Батцагаан дуганд "Дарь эх бурханы даган соёрхол" хүртээх үйл ажиллагаа явагдана.
  • 14:45 Жанрайсиг дуганын өмнө талбайд нийтээрээ эцэг эхийн ачийг хариулах ерөөлийг сүсэгтэн олон хамтдаа монгол хэлээр уншина.

Мөн Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам эцэг эхийн ачийг хариулах тухай сэдэвтэй хичээл ЕБС-ын 77-р сургуульд орно.

Энэ өдрийг угтаад өнөөдрөөс эхлээд гурав хоногийн хугацаанд сүсэгтэн олон нийтээрээ эцэг эх тэргүүтэй эх болсон зургаан зүйл хамаг амьтны сайн сайхны төлөө маань унших зан үйлүүд явагдаж байна.

Бурхан багшийн намтар үйлсийг лагшин мэндэлсэн дүйчин өдрөөс нирваан дүрийг үзүүлэх хүртэл нийтдээ онцгой 12 үйл явдал тохиолдсон гэдэг. Тэдгээрийн дотроос дөрөв нь онцгойд тооцогддог байна.

Бурхан багшийн лагшин мэндэлсэн, номын хүрдийг эргүүлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн эхийн ачийг хариулсан эдгээр дөрөв юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах