С.Батбаатар: Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лабораторийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ
Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лабораторийн /ХАБҮЛЛ/ үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, нэн шийдвэрлэх асуудлаар СХЗГ-ын дарга С.Батбаатар тус лабораторийн захирал О.Нандин-Эрдэнэ болон лабораториудын эрхлэгч, ахлах мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
Тэгвэл СХЗГ-ын дарга С.Батбаатар Хүн амын эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх боловсролыг нэмэгдүүлэхэд хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлэх, хүнсний аюулгүй байдлын стандартуудын хэрэгжилт дээр анхаарч ажиллах, энэ аравдугаар сарын сүүлээс эхлэх сургуулийн хүүхдийн үдийн хоолны шим тэжээл, илчлэгийн талаар судалгаа хийж, олон нийтэд мэдээлэл өгөх контентын ажилд илүүтэй анхаарч ажиллах зэрэг чиглэл үүргийг өглөө.
Сэтгэгдэл үлдээх