Цэс Close

Г.Занданшатар: Энэ жилийн “ЧИНГИС ХААН“ одонг НҮБ-ын найм дахь ЕНБД Бан Ги Мүнд олгохоор боллоо

Ирэх сарын 2-нд болох Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одон хүртээх талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газар (ЕТГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр ЕТГ-ын дарга Г.Занданшатар "Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсний өдөрт Чингис хаан одонг гардуулж өгөх уламжлалтай. Одонг 2005 оноос жил бүр гардуулж өгч ирсэн. Ингэхдээ улсдаа үнэтэй хувь нэмрээ оруулсан иргэнд болон дэлхийн энх тайванд нөлөө үзүүлсэн гаднын иргэнийг шагнадаг уламжлалтай.

Үүний дагуу Ерөнхийлөгчийн зарлигаар Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын найм дахь ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнд Чингис хаан одонгоор шагнахаар боллоо.

Түүнийг БНСУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Монгол-БНСУ-ын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан, 2009 онд манай улсад айлчлахдаа хоёр улсын эдийн засгийн харилцааг дээшлүүлж, бүх салбарт хөгжлийн гарааг тавьсан эрхэм. Түүнчлэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа далайд гарцгүй орнуудын төвийг Монгол Улсад байгуулж, манай улсын газарзүйн онцгой нөхцөл байдалтай уялдуулан, дэмжлэг үзүүлж байлаа.Энэ жилийн тухайд "Чингис хаан” одонгоор НҮБ-ын найм дахь ЕНБД БНСУ-ын иргэн Бан Ги Мүнийг шагнахаар болсон тухай ЕТГ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ. Тэрбээр "энэ жилийн "Чингис хаан" одонгоор нэгдүгээрт Монгол Улсынхаа хөгжил цэцэрлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэнийг, хоёрдугаарт, дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнийг шагнаж алдаршуулан Чингис хааныхаа нэр алдрыг дэлхийд дуусгаж байхаар холбогдох хууль, тогтоомжоор шийдвэрлэсэн. Үүнийг дагуу энэ жил дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан НҮБ-ын найм дахь ЕНБД Бан Ги Мүнийг "Чингис хаан" одонгоор шагнахаар шийдвэрлэлээ. Бан Ги Мүний тухайд БНСУ-ын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол-Солонгосын харилцааг стратегийн түвшинд өргөжүүлж, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Хоёрдугаарт НҮБ болон Монгол Улсын харилцааг шинэ шатанд гаргасан. Түүнчлэн далайд гарцгүй орнуудын төвийг Монгол Улсад байгуулж, тээвэрлэлт, эдийн засаг, геополитикийн онцгой нөхцөл байдлыг уялдуулан дэмжлэг үзүүлсэн. Гуравдугаарт, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэх, цөлжилтийн эсрэг, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх олон төсөл арга хэмжээнд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн шугамаар олон дэмжлэг үзүүлж ажилласан эрхэм юм.

Мөн түүний санаачилгаар байгуулагдсан "Ногоон хөгжлийн сан"-гаар дамжуулан манай улсад 470 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож байсан юм" хэмээн онцоллоо.

Чингис хааны одонг хамгийн анх 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатад олгож байв. Харин гаднын иргэдээс 2022 онд АНУ-ын эрдэмтэн судлаач, доктор профессор Жэк Уэтерфордод одон өгсөн анхны тохиолдол болсон билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах