300 ширхэг тарантулыг биедээ тээж байгаад хууль бусаар хил давуулах оролдлого хийсэн этгээдийг баривчилжээ
Перугийн цагдаа нар нэгэн зорчигч 320 тарантула, 110 зуун хөлт шавж, есөн сумтай шоргоолж тэргүүтэй шавжуудыг биедээ тээн, тухайн газар нутгийн хилээр давах гэж байгаад баригдсан этгээдийг баривчилжээ.
Одоогоор 28 настай Өмнөд Солонгосын иргэнийг арваннэгдүгээр сарын 8-нд Лима хотын Хорхе Чавес олон улсын нисэх онгоцны буудлын ажилчид түүний гэдэс хавьгүй том байгааг анзаарсан учир түүнийг саатуулсан гэж тус улсын ойн аж ахуй, зэрлэг ан амьтдын үндэсний алба “SERFOR” арваннэгдүгээр сард нийтэлсэн байна.
Мэдээллийн дагуу хайгуулын явцад түүний гэдсэнд бэхлэгдсэн цахилгаан цоожтой уутанд нь олон зуун шавж олдсон байна.
Францаар дамжин Өмнөд Солонгос руу зорчиж явсан тухайн этгээдийг цагдаа нар саатуулж, дараагаар нь Перугийн байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх прокурор мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн гэж нэмж хэлэв.
Шавжуудыг Перугийн Амазон дахь Мадре де Диос бүсээс авсан гэж одоогоор таамаглаж байна. Тэд одоо эрх баригчдын хяналтад байгаа юм. Тарантула бол ховордсон төрөл зүйл гэж “SERFOR”-ийн зэрлэг ан амьтдын мэргэжилтэн Уолтер Силва мэдэгдэлдээ тайлбарлав.
"Тэд бүгд хууль бусаар олборлогдсон байсан бөгөөд дэлхийн хэмжээнд олон сая долларын үнэ цэнтэй зэрлэг амьтдын хууль бус наймааны нэгээхэн хэсэг юм" гэж мэргэжилтнүүд хэлсэн байна.
Перу бол зэрлэг амьтдын наймаатай холбоотой асуудалтай тулгарсан цорын ганц Өмнөд Америкийн улс биш юм.
2021 оны арванхоёрдугаар сард Колумбын эрх баригчид Богота хотын Эль-Дорадо нисэх онгоцны буудалд чемоданд нуусан 232 тарантула, 67 жоом, есөн аалзны өндөг болоод хилэнц хорхойн долоон төлийн хамт хураан авчээ.
Мөн тэр жилийн есдүгээр сард Колумбын албаныхан Хонг Конг руу явж байсан бараг 3500 акулын сэрвээний хууль бус зөрчлийг илрүүлэн тэднийг хураан авсан байна.
Эх сурвалж: CNN
Бэлтгэсэн: О.Янжинлхам
Сэтгэгдэл үлдээх